Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймрийг өнөөдөр өглөө бүрэн унтраажээ

2025 оны 5 сарын 02

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд дөрөвдүгээр сарын 28-нд гарсан ойн түймрийг өнөөдөр 10:20 цагт бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тус түймэрт урьдчилсан байдлаар 7,064 га талбай өртсөн байна. Мөн өнөө өглөөний 06:35 цагт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраагаад байгаа юм. Гал түймэртэй холбоотой хуулийн заалтууд: Монгол Улсын Эрүүгийн хуульд иргэд гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч, хүний бие махбодод хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна.

Харин ой, хээрийн түймрийг санаатай тавьсан үйлдэлд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Уг санаатай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон мөн их хэмжээний хохирол учирсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байдаг байна. Хаврын хуурайшил их, салхитай энэ цаг үед иргэдийн ил задгай үнс нурам хаях, татсан тамхины ишийг унтраалгүй орхих зэрэг санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлийн улмаас олон мянган га талбай газар шатаж, үүгээр ч зогсохгүй иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас эрсдэлд орж байгаа тул Иргэн бүр хариуцлагатай байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулаад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
663202
1 эможи

Би
2025-05-02 17:41
Онцгойгийнхон болон гар бие оролцсон хүн бүхэнд баяр хүргэе. Монголчууд мундаг шүү. Дэлхийн хүчирхэг гүрнүүд түймрээ дийлэхгүй яаж тэвдэхийг бид бишгүй харж байгаа. Ёстой жинхэнэ баатрууд!
keyboard_arrow_up