Сэлэнгэ нутгийн унаган иргэн О.Анхцэцэг түймэрт шатаж байгаа нутагтаа зориулж 5.000.000 төгрөг хандивлажээ

2025 оны 4 сарын 29

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумдад их хэмжээний түймэр гараад буй билээ.

Дархан, Сэлэнгийн онцгой байдлын алба хаагчид, сумдын ЗДТГ болон онцгой байдлын албад, мөн нутгийн иргэд бүх хүчээрээ ажиллаж байгаа хэдий ч салхи шуурга ихтэйн улмаас түймрийн тархалт улам нэмэгдэж, аюултай байдалд хүрээд байгаа талаар Сэлэнгэ аймгийн цахим телевиз мэдээллээ.

Сэлэнгэ аймгийн иргэд өчигдөр үдийн хойноос эхэлж түймрийн голомтод ажиллаж байгаа болон байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөж гэр орон хашаа хороо, өвөлжөө хаваржаагаа алдсан айл өрхөд туслах хандивын аян зарласан.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн цахим телевиз " Өглөөний мэнд. Түймэр унтраагүй ард иргэд албан байгууллагууд шөнөжингөө түймрийн голомт дээр ажиллаж байна.

Хандивын дансанд маань 6.443.500₮ цуглажээ. Үүнд Сэлэнгэ нутгийн унаган иргэн О.Анхцэцэг түймэрт шатаж байгаа нутагтаа зориулж 5.000.000₮ илгээжээ. Маш их баярлалаа.

Та бүхний халуун сэтгэлд маш их баярлалаа.

Одоо Сэлэнгэ зочид буудлын замын эсрэг талд байрлах Toy story тоглоомын төв дээр түймрийн голомт өгч явуулах сэтгэлийн хандивуудыг 10 цаг хүртэл цуглуулж байгаад авч явнаа. Та бүхэн минь нэгдээрэй. Явах хүмүүс минь цуглаарай" хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663111
0 эможи

keyboard_arrow_up