ХАТГАЛ-ХАНХ чиглэлийн хатуу хучилттай авто замын ТЭЗҮ-г боловсруулж дуусжээ
2025 оны 4 сарын 25
Хөвсгөл аймгийн Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай авто зам, гүүрний ТЭЗҮ, зураг төсөл боловсруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй “Ангар Аривжих” ХХК-ын удирдлагатай УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл авлаа.
Энэхүү төсөл нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Чандмань-Өндөр, Ханх сумдын нутаг дэвсгэрт хамаарах бөгөөд одоогоор ТЭЗҮ боловсруулах ажлын гүйцэтгэл 100 хувь, зураг төсөл боловсруулах ажил 40 хувьтай явагдаж байгаа гэлээ. Тус авто замын ТЭЗҮ нь Зам тээврийн яамны Шинжлэх ухаан, Технологийн зөвлөлийн дэргэдэх авто замын салбарын дэд зөвлөлийн хурлаар орж дэмжигдсэн талаар мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









663043
0 эможи
Зочин
2025-04-26 18:49
Энэ зам бол ой мод хад бартаа намаг шавар дов сондуул бүхий 180 км хүнд замын нөхцөлтэй
Зочин
2025-04-26 18:47
Хөвсгөл аймаг хойд хөрштэй сайн чанарын авто замаар холбогдох Монголын авто замын босоо тэнхлэгийн улсын чанартай нэг гол чиглэл юм
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс