Хониндоо яваад сураггүй болсон эмэгтэйг 1 хоногийн дараа ЭСЭН МЭНД олжээ

2025 оны 3 сарын 26

Arslan.mn

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баян гол багийн нутаг сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т орших Цов хэмээх газарт 30 настай эмэгтэй Э 3-р сарын 24-ний өдрийн 17.00 цагийн орчимд гэрээсээ хойшоо хониндоо явганаар гараад сураггүй алга болжээ.

Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын газар 3-р сарын 25-ны 06:10 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 12:40 цагт Асгат сумын Дөхөм багийн Хутаг-Уул хэмээх газар буюу гэрээс нь баруун зүгт 15 км-ээс эсэн мэнд олсон гэж ОБЕГ-аас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662383
0 эможи

keyboard_arrow_up