СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өмнөговьд шороон шуурга болж айлын байшингийн дээвэр, хашаанууд нуржээ

2025 оны 3 сарын 25

Arslan.mn

Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд ширүүн шороон шуурганы улмаас 2 айлын байшингийн дээвэр нурж, айлуудын хашаа нуржээ.

Тус аймгийн нийт нутгаар 2025 оны 03-р сарын 24-ний өдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулжээ.

Иймд иргэд та бүхэн цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг анхааран хүлээн авч болзошгүй эрсдэлээс хамгаалж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Үүнд:

  • Бага насны хүүхэд өндөр настнаа асран хамгаалагчгүй үлдээхгүй байх,
  • Айл өрхүүд ахуйн аюулгүй байдлыг хангах,
  • Үнс нурмаа зориулалтын тагтай саванд асгах,
  • Болзошгүй гал түймрээс хамгаалах,
  • Малчид тээвэрчид анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662349
0 эможи

keyboard_arrow_up