Орхон аймгийн ЗДТГ-ын албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт холбогджээ
2025 оны 3 сарын 24
Прокурорын байгууллага 2025 оны 03 дугаар сарын 17-наас 21-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50544, мөрдөн байцаалтын 2866 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын албан тушаалтан Н.Б нь өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?








1

662345
1 эможи
Зочин
2025-03-25 07:36
бүхийл дарга нэртэн нүдэн дээр чинь үндэслэлгүй хөргөжиж бна
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс