Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг Өмнөговьд ШҮҮНЭ

2025 оны 3 сарын 24

Arslan.mn

Прокурорын байгууллага 2025 оны 03 дугаар сарын 17-наас 21-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50544, мөрдөн байцаалтын 2866 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тухайлбал, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ш” ХХК-ийн ажилтан Н.Т их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилт хийлгэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт холбогджээ.

Түүнд прокурорын байгууллага Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662343
0 эможи

keyboard_arrow_up