Бохирын ухсан нүхэнд унасан иргэнийг эсэн мэнд гаргажээ
2025 оны 2 сарын 26
Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн “Шинэ хороолол” 24 дүгээр байрны хажуу талын бохирын нүхэнд /ангийн байрлалаас баруун зүгт 3 км/ суудлын автомашин замын хажуугийн бохирын ухсан нүхэнд унаж, 1 иргэн гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 08:32 цагт хүлээн авсан байна.
Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Prius Alpha” загварын суудлын автомашин замын хажуугийн шугам солих зориулалтаар ухсан 4х8 метрийн хэмжээтэй, 3 метрийн гүнтэй нүхэнд унаж, иргэн У /37 настай, эмэгтэй/ автомашинаас гарах боломжгүй байсныг эсэн мэнд гаргаж, ЯТТТөвд хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









661960
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс