Архангай аймагт хурдан морины сунгааны үеэр хүү амиа алджээ
Архангай аймгийн Хайрхан суманд 12 настай хүүхэд мориноос унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
ХЭҮК-оос “Хүүхэд морины ажил хийж байгаад амь насаа алдсан. Хүүхдээр хурдан морь унуулах, үсэргээ, сунгаанд өвөл, хавар оруулахыг хориглосон шийдвэр гарсан ч зарим газар хэрэгжихгүй байна” гэж мэдэгдсэн.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас “2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 16:00 цагийн орчимд Архангай аймгийн Хайрхан сумын эмнэлэгт хүүхэд мориноос унаж нас байдалтай ирлээ гэх мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын явцад амь хохирогч 12 настай эрэгтэй С гэх хүүхэд байсан. Тухайн өдөр хашаан дотроо ганцаараа морь унаж байгаад унаж, чирэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор шалгалт үргэлжилж байна” гэлээ.









