“Toyota Prius-20” загварын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргажээ
2025 оны 2 сарын 19
Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багийн “Баянгол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 285 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км, Баян-Адарга сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/ мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 02.18-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан байна.
Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн О-гийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг ажиллаж татан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









661837
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс