ШУУРХАЙ: Булган аймгийн ИТХ хуралдаж, Засаг дарга Д.Пүрэв-Очирыг ОГЦРУУЛЛАА
Булган аймгийн ИТХ өнөөдөр болж Засаг дарга Д.Пүрэв-Очирт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн дөнгөж сая шийдвэрийг гаргалаа.
ИТХ гишүүдийн 60 орчим хувийн саналаар огцруулахыг дэмжсэн байна.
Тодруулбал, Засаг дарга Д.Пүрэв-Очирыг Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэн тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид огцруулах албан бичгийг ИТХ-ын даргад өргөн мэдүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тухайлбал, Засаг дарга Д.Пүрэв-Очир нь Хутаг-Өндөр сумын Засаг дарга О.Далайцэрэнг томилохдоо хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзжээ. Мөн аймгийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2. "төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэх шаардлагыг хангахгүй байна гэж үзсэн аж.









