Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах хурал эхэлжээ

2025 оны 2 сарын 13

Arslan.mn

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр (2025.02.13) өглөө 09:00 цаг эхэлж, нийт 29 төлөөлөгчтэй, 100 хувийн ирцтэйгээр үргэлжилж байна. 

Тодруулбал, Засаг дарга Д.Пүрэв-Очирыг Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэн тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид огцруулах албан бичгийг ИТХ-ын даргад өргөн мэдүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тухайлбал, Засаг дарга Д.Пүрэв-Очир нь Хутаг-Өндөр сумын Засаг дарга О.Далайцэрэнг томилохдоо хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзжээ. Мөн  аймгийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2. "төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэх шаардлагыг хангахгүй байна гэж үзсэн аж.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661733
0 эможи

Зочин
2025-02-13 12:51
Та нар яах болдоо
keyboard_arrow_up