Дундговь аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлж иргэдэд хүчтэй чичирхийлэл мэдрэгджээ

2025 оны 2 сарын 13

Arslan.mn

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын төвөөс зүүн хойд зүгт 49 км зайд  /2025.02.12/ 17:00:45 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг мөн өдрийн 17:08 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна.

Мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сайхан-Овоо сумын Засаг даргын Тамгын газар, Найз багийн Засаг дарга нараас тодруулахад хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн, тухайн газар нутагладаг малчнаас тодруулахад дүнгэнэх чимээ гарч, гэр, эд хогшил хөдөлсөн.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баянгол, Тарагт, Хайрхандулаан, Уянга сумдад чичирхийлэл мэдрэгдсэн. 20:10 цагийн байдлаар учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.

 

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661722
0 эможи

keyboard_arrow_up