Өнөө өглөө “Саруул өргөө“ хотхоны А байранд гарсан галыг бүрэн унтраалаа
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онгийн 13 дугаар багийн 48 айлын 8 давхар орон сууц шатаж байна гэсэн дуудлага 2025 оны 2 дугаар сарын 10-ны 13:22 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн томилгоот ээлжийн алба хаагчид 13:23 цагт, бэлтгэл ээлжийн алба хаагч 13:32 цагт гарч 14:14 цагт гал түймрийн тархалтыг зогсоосон.
Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр гал түймэр унтраах үйл ажиллагааны удирдагчаар ажиллаж байна.
Гал түймэр унтраах үйл ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Онги ус суваг ТӨХК алба хаагчид ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа.
Энэхүү орон сууц нь ашиглалтад ороогүй байсан тул гал түймэрт өртсөн иргэн байхгүй гэж мэдээллэв.









