Нисэхийн замд зургаан автомашин мөргөлдсөн ОСОЛ гарчээ

2025 оны 2 сарын 06

Arslan.mn

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот чиглэлийн Тууш замын 4 дэх км-т цас орж үзэгдэх орчин хязгаарлагдсантай холбогдуулан өчигдөр (2025.02.05) 12:25 цагийн орчим 6 тээврийн хэрэгсэл холбогдсон  зам тээврийн осол бүртгэгджээ.

Ослын шалтгаан нөхцөлийг тогтоох, хэргийн газрын үзлэг хийх, хамгаалах зорилгоор тус замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан. Тэгвэл өнөөдөр буцаан нээсэн байна.

Ослын газрын үзлэг хийж, хунгарлаж тогтсон цасыг түрэх, цэвэрлэх ажлыг Чингэлтэй дүүргийн ТҮК гүйцэтгэснээр  зорчих хэсгийг хэвийн байдалд оруулж,  хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661604
0 эможи

keyboard_arrow_up