Цасанд суусан гурван зорчигтой автомашиныг татан гаргажээ
2025 оны 2 сарын 03
Ховд аймаг, Дарви сум Мөрөн багийн “Антен” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 15 км, Зэрэг сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02-р сарын 02-ны өдрийн 22:55 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн Булган сумын чиглэлд зорчиж явсан иргэн Д /36 настай, эрэгтэй/-гийн “Приус- 20” загварын 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж, цаснаас татан гаргажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
661529
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс