“Prius-30” автомашин мөсөнд цөмөрч, нуурын усанд БҮХЭЛДЭЭ оржээ
2025 оны 1 сарын 28
Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багийн "Мөнгөн давалгаа" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 140 км, сумын төвөөс урд зүгт 20 км/ Наранбулаг сумаас Улаангом чиглэлд зорчиж байсан 6 зорчигчтой суудлын автомашин Хяргас нуурт, урд 2 дугуй нь мөсөнд цөмөрчээ. Уг дуудлагыг нэгдүгээр сарын 26-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн “Prius-30” загварын суудлын автомашин нуурын эргээс 300-400 м зайд мөсөнд цөмөрч нуурын усанд бүхэлдээ орсон байсныг 5 метрийн гүнээс татан гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?




1





661422
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс