Түмэн тэмээний баярыг 26 дахь жилдээ зохион байгуулна
2025 оны 1 сарын 09
“Түмэн тэмээний баяр-2025”-ыг хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгуулахаар болжээ.
Говийн өвлийн аялал жуулчлалын томоохон үйл ажиллагааны нэг болох тус баяр нь хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, маллагааны арга ухаан, зан үйл, уламжлалыг өвлүүлэх, тэмээн соёл, спортыг хөгжүүлэх зорилготой аж. Түмэн тэмээний баярыг анх 1997 онд зохион байгуулснаас хойш эдүгээ 26 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Тус үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлсээр 2016 онд хурдан тэмээний уралдааныг зохион байгуулж, 1108 тэмээг барианд оруулан Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан түүхтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









661064
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс