2-р сургуулийн ЭРХЛЭГЧ: Хүүхэд зодсон гэх багш 8 жил ажилласан. Ёс зүйн хороо хуралдаж багшид арга хэмжээ авна

2024 оны 12 сарын 24

Arslan.mn

Цахим сүлжээнд өчигдөр (2024.12.23) сурагчийг алгадаж, өшиглөж буй багшийн бичлэг цацагджээ.

Эл явдал Архангай аймагт болсон бөгөөд Архангай аймгийн цагдаагийн газраас тухайн багшийг шалгаж эхэлсэн байна.

Энэ талаар тус аймгийн Боловсролын газраас тодруулахад, "Сурагчаа зодсон асуудал өчигдөр аймгийн ерөнхий боловсролын 2-р сургууль дээр гарсан байна. Бид энэ талаар яг одоо хуралдаж байна. Удахгүй мэдээлэл өгнө." гэв.

Мөн энэ талаар 2-р сургуулийн захирал н.Гэрэлчулуунаас тодруулахад, "Манай сургуулийн 3-р ангийн багш хүүхдээ зодсон гэх асуудал өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болсон байна. Зодуулсан гэх хүүхдийн эцэг, эх нь цагдаагийн байгууллагад хандсанаар тухайн багшийг шалгаж байна.

Багшийн хувьд манай сургуульд 9 жил ажиллаж байсан туршлагатай багш байгаа. Ийм явдал гаргасанд харамсаж байна. Өмнө ийм асуудал гарч байгаагүй. Тухайн багшийн зэргийг хэлэх боломжгүй байна.

Сургуулийн зүгээс Ёс зүйн дэд хороо хуралдаж, багшийн ёс зүйн дүрмийн дагуу арга хэмжээ авах болно" гэв.

Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйл.Хүүхэдтэй хэрцгий харьцах                                               2.Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
660821
1 эможи

Иргэн
2024-12-24 15:23
Юун торгох энэ тэр вэ шууд багшлах эрхийг нь хас уураа барьж дийлэхгүй ийм ухамсар дорой багшийг ажуулж яадаг юм
Иргэн
2024-12-24 13:55
Ажлаас нь халаачээ. Нэг удаа зодсон бол дахиад зодно. Угаасаа ийм арагшинтай хүн байна. Хүүхдүүдийг хамгаалах хэрэгтэй. Энэ зодоонч багшаас.
Ээж
2024-12-24 13:27
Иим зэрлэг хүнийг хаа ч ажиллуулж болохгүй эвгүй эм бна
Зочин
2024-12-24 12:26
Өмссөн өмднийх нь байж байгааг. Үс гэзэг нь сэгсэлзээд. Хүүхдүүд.харж айгаад хичээлээ ойлгоход хэцүү байдаг биз. Нөхөртөө уурласан уураа хүүхдэд гаргадаг чаралбаа юу ?
Зочин
2024-12-24 10:35
хичнээн сайн багш байлаа гээд яадгийн сайн багш байсан юм чинь хүүхэд зодход зүгээр гээд байгаа юм уу
Зочин
2024-12-24 10:32
хүүхэд зодсон багшийг нэг торгосон болоод л өнгөрөх байхдаа хуулиндаа өөрчлөлт оруулах болжээ
Bie Hamgaalah chigleer Yavah estoi baisan yum bishuu !
2024-12-24 09:52
Ene Bagsh maan Tegeed nuhuruu engej zodog bolvu ? Mergjliin Zodoochin yum bishuu ? Bagsh maan Mergjilee buruu songson emuu esvel Judo , Teakvodogiin bagshaar ajilah estoi baisan yum bishuu !
keyboard_arrow_up