“Сумын төвийн шинэчлэл” төсөлд иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа

2014 оны 8 сарын 05

Сумын төвийн шинэчлэл төслийг энэ онд 16 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон шугам сүлжээний ажлын зураг төсөл боловсруулах даалгаврыг тухайн аймаг, орон нутгийн холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулж, хуулийн дагуу тендер зарлан ажлыг эхлүүлээд байна гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танилцууллаа.

 


Энэ хүрээнд 10 сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулж, 20 гүний худаг, усан сан, цэвэр болон бохир усны шугам, цэвэрлэх байгууламж, дулааны станц барьж байгуулахаар төлөвлөжээ. 

Төсөл хэрэгжсэнээр төсөлд хамрагдсан сумдын 43 мянга орчим хүн эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хангагдаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, ариутгах татуургын шугамд холбогдохын зэрэгцээ төвлөрсөн дулаан хангамжтай, тав тухтай орчинд ажиллаж амьдрах боломжтой болох юм. 

Сумын төвийн шинэчлэл төсөлд хамрагдсан Булганы Хутаг-Өндөр суманд л гэхэд цэвэр усны 4270 м, бохир усны 4300 м, гадна цахилгааны 9100 м агаарын шугам, цэвэрлэх байгууламж, гүний худаг, насосны станц, 1.5 км автозам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон тохижилтын ажлууд хийхээр төлөвлөгджээ.

Сумын шинэчлэлд зарцуулах таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтад иргэд хяналт тавихаас гадна өөрсдийнх нь оролцоо өндөр байх учиртай.

Хутаг-Өндөр сумын иргэдийг энэ ажилд идэвхтэй оролцож, амьдрах орчноо сайжруулахын төлөө сэтгэл гарган ажиллахыг Ерөнхий сайд уриалаад төслийн ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6608
0 эможи
keyboard_arrow_up