Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийн орон нутгийн хэрэглэгч нарт зориулсан бүсчилсэн сургалт эхэллээ

2024 оны 12 сарын 18

Arslan.mn

Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон “Ай Ти Зоне” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан хэрэглээнд нэвтэрснээр зөрчлийн талаарх гомдол мэдээлэл, хэргийн шийдвэрлэлт, прокурорын хяналт, зөрчил шалган шийдвэрлэсэн шүүхийн мэдээлэл нэг системд төвлөрч, улсын хэмжээнд статистик мэдээ нэг эх сурвалжаас бодитой гарах, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа цахимаар явагдах, зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагуудын ажлын уялдаа холбоо сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Монгол улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 65 чиг үүргийн 1102 байгууллагын 13,000 орчим эрх бүхий албан тушаалтан дээрх нэгдсэн системд холбогдон ажиллах бөгөөд хэрэглээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд систем хэрэглэгч нарт зориулсан 1 дүгээр ээлжийн сургалтыг Увс, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад бүсчилсэн байдлаар явуулж эхэллээ.

2024 оны 12 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд Увс, Баянхонгор, Архангай, Хэнтий аймгуудад зохион байгуулагдсан сургалтад зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий нийт 562 албан тушаалтан хамрагджээ.

Сургалтыг прокурорын байгууллагын сургагч багш, “Ай Ти Зоне” ХХК-ийн программист, шинжээч нарын бүрэлдэхүүнтэй явуулж, эрх бүхий албан тушаалтнуудад Зөрчлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийг хэрхэн бүртгэх, ашиглах талаар мэдээлэл өгч, практик сургалтыг зохион байгуулж байна.  

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660746
0 эможи

keyboard_arrow_up