Сургуулийн барилгын тааз нурж 9 настай хүү толгойдоо бэртэл авчээ
2024 оны 12 сарын 04
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн барилгын тааз нурж, 9 настай хүү бэртэж толгойдоо оёдол тавиулсан байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан Өмнөговь аймгийн онцгой комисс шуурхай хурал зарлажээ.
Тухайн сургуулийн барилга 1969 онд анх ашиглалтад орж байсан. Одоогоор улсын байцаагчид ажиллаж, сургуулийн барилгыг цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан талаар эх сурвалж мэдээллээ.
Ийн сургуулийн тааз нурсны улмаас 1000 орчим хүүхдийн сургалтын үйл ажиллагаа тасалдахад хүрчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660495
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс