Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж ₮600 саяын ОРОН СУУЦТАЙ, ₮215 саяар үнэлэгдэх 2 автомашинтай

2024 оны 11 сарын 27

Arslan.mn

Өнгөрсөн аравдугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, олонхын саналаар Н.Лхагвадоржийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан байдаг.

Харин түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламжилсан байна.

Н.Лхагвадорж нь 2020 онд ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, 2021 оноос тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан.  

Тэгвэл  Сэлэнгэ аймгийн удирдах Н.Лхагвадоржийн  АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 49 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 333 сая хэмээн мэдүүлжээ. 

Өөрөөр хэлбэл,  2021-2024 онд тус аймгийн Засаг даргаар ажилласан Н.Лхагвадоржийн   хувьд  3 жилийн хугацаанд өөрийн орлого нь   125 сая төгрөгөөс  49 сая төгрөг болж БУУРЧ, харин  гэр бүлийн орлого нь 13 саяас 333 сая төгрөг болж ОГЦОМ НЭМЭГДЖЭЭ.

Тэрбээр  мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮49 сая
Гэр бүлийн орлого: ₮333 сая
Орон сууц барилга байгууламж: ₮600 сая /  орон сууц -1, хашаа байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮215 сая / Жийп болон туулах чадвар өндөр,Toyota Land Cruiser 200 ,суудлын жижиг Toyota spacio маркийн 2 автомашинтай /
Мал аж ахуй: ₮18 сая /Адуу-10, Үхэр-10 / 
Газар: ₮100 сая  /Эзэмших-10га газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮15 сая
Хадгаламж: ₮127 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660332
0 эможи

keyboard_arrow_up