Хөвгүүд шатаж байсан цоожтой гэрийг эвдэж, 4 настай хүүхдийн амийг аварчээ
2024 оны 11 сарын 21
Хөвсгөл аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн 8-р ангийн сурагч Б.Бундбаяр, Б.Энхбаяр нар шатаж буй гэрээс 4 настай хүүхдийн амь насыг аварчээ.
Хоёр хүү түлээгээ хагалж байхдаа ямар нэгэн юм дэлбэрэх чимээ сонсжээ. Улмаар хажуу айлын тооноор утаа гарч байгааг хараад гүйн очиход гал гарч буй цоожтой гэрт хүүхэд уйлах чимээ гарсан байна. Хүүхдүүд гэрийн цоожийг чулуу модоор цохиж онгож дүрэлзэн асаж буй галын хажууд сууж байсан хүүг аюулгүй авч гарсны дараа гэр нурж унажээ.
Ийнхүү шатаж буй гэрээс 4 настай хүүхдийг эсэн мэнд аварсан хоёр хүүг Хөвсгөл аймгийн дээд шагнал Хөвсгөлийн од медалиар шагналаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660269
1 эможи
З.Хөвсгөл
2024-11-25 16:38
Хөөрхөн /♡♡♡♡♡♡♡♡♡☆☆
Batsukh
2024-11-22 09:09
Авхаалж самбаатай ухаалга хүүхэдүүд байна та 2-ын ирээдүйн сурлага хөдөлмөр авьяас билэгт өдөрөөс өндөр амжилт хүсье
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс