Суудлын автомашин ачааны машины араас мөргөж, жолооч нь гэмтжээ
							 2024 оны 11 сарын 06						
						
					
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баян-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 207 км, сумын төвөөс хойд зүгт 8 км/ автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гэх дуудлага мэдээллийн дагуу онцгой байдлын албан хаагчдыг очсон байна.
Ослын газарт Баянгол сумаас Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн “Lexus HS250h” загварын суудлын автомашин ачааны автомашины араас мөргөж жолооч Э /38 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг 18 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								659973
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр