Загасны уурга нь цахилгааны утсанд хүрснээр цахилгаан гүйдэлд цохиулж, амиа алджээ
2024 оны 10 сарын 23
Ховд голын эрэг дээр загасчилж байсан иргэн тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2024.10.22/ гарчээ.
Ховд голоос загас барихаар очсон 35 настай иргэн өндөр хүчдэлийн шугамд өлгөгдсөн загасны уургыг татаж буулгах үедээ цахилгаан гүйдэлд цохиулж, амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэ тухай дуудлага мэдээлэл тухайн өдрийн 17.00 цаг орчимд Цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Иймд иргэд амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, аливаа төрлийн болзошгүй эрсдэл, ослоос сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659731
1 эможи
huh mongol
2024-10-25 14:13
huja shongoos bolson oroh ah bol uur shuu
Зочин
2024-10-23 16:47
Буяныхаа үхэлээр үхэж одоо яахав
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс