ТЦА: Цас их орсны улмаас Сэлэнгэ чиглэлийн зам, даваа ХААГДСАН
2024 оны 10 сарын 21
Өчигдөр орсон их хэмжээний цасан шуурганы улмаас Сэлэнгэ чиглэлийн зам мөстөж хайлан онцгой нөхцөл байдал үүссэн тул (2024.10.20) 19:00 цагаас эхлэн тээврийн хэрэгсэл зорчих боломжтой болох хүртэл хугацаагаар замын зорчих хөдөлгөөнийг түр хаах шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргалаа.
Одоогийн нөхцөл байдлаар мөстсөн зам дээр халтиргаа гулгаа ихсэж, зам тээврийн осол гарах эрсдэлтэй байна.
Иймд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан орон нутгийн замд халтиргаа гулгаа ихээр үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул холын замд зорчихгүй байхыг ТЦА-аас өвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659670
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс