Сонгуульд оролцоод буцаж явсан оюутнууд осолдож, 2 нь харамсалтайгаар амиа алджээ
2024 оны 10 сарын 14
Сонгуульд оролцоод буцаж явсан оюутнууд осолдож, хоёр нь харамсалтайгаар амиа алджээ.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт орон нутгийн сонгуулийн ажилд оролцоод буцаж явсан оюутнууд осолдож, хоёр нь амиа алдаж, гурван оюутан эмнэлэгт хүргэгдсэн байна.
"Тус гурван оюутны биеийн байдал хүнд байна" хэмээн орон нутгийн хэвлэлээс мэдээлжээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар оюутнууд өөрсдийн унаагаар зорчиж явсан аж.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад " Мэдээллийг дагуу тодруулж байна. Удахгүй мэдээлэл өгнө" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659459
1 эможи
Батнасан
2024-10-14 10:14
Ман ын новшуудаа хүний амиар туг тахиж сонгууль хийхээ больчихоо. Хариуцлагаа хүлээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс