Сүхбаатар аймагт цаг агаарын гамшигт хүрч их хур тунадас орлоо

2024 оны 9 сарын 29

Arslan.mn

Өнгөрсөн шөнө Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаар байдал гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч усархаг бороо, нойтон цас, цас орж шуурлаа. Хамгийн их хур тунадас Асгат суманд орсон бөгөөд 75мм хур тунадас орсон байна.

Өнөөдөр Сүхбаатарын хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орох тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, цахилгааны шугам сүлжээнд мөстөлт үүсэж, доголдол үүсэж болзошгүй байна.

Иймд иргэд, малчид та бүхэн хол замд зорчихгүй байх, малаа хол хотлуулахгүй байх, хурдаа тохируулж болгоомжтой зорчих, өөрийн болон бусдын эд хөрөнгө амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659167
1 эможи

keyboard_arrow_up