Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гадаад багш нар Англи хэл заана

2024 оны 9 сарын 05

Arslan.mn

Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулиуд  2024-2025 оны хичээлийн жилд 100 хувь гадаад багштай болжээ.

Дорноговьд ажиллаж байгаа гадаад багш нар нь “Энх тайвны корпус”-ын сайн дурын ажилтнууд бөгөөд орон нутгаас тодорхой санал тавьж харилцан хамтын ажиллагааны хүрээнд ажиллуулж байгаа хэмээн аймгийн Боловсролын газрын дарга М.Энхболд өгүүлэв.

“Энх тайвны корпус” нь  олон жилийн турш манай улсын боловсролын салбарт хамтран ажиллаж байгаа юм. Англи хэлтэй гадаад багш нараар хичээл заалгаснаар суралцагчдын англи хэлний чадвар ахих, зөв хэллэгтэй болох, олон улсын шалгалтын оноотой хүүхдийн тоо нэмэгдэх, гадаадад сурах сонирхолтой суралцагчдад боломжууд нээгдэх юм.

Гадаад багш нар доод тал нь нэг жилийн хугацаагаар ажиллана. Амьдрах байрны түрээсийг “Энх тайвны корпус”-аас даах бол сар бүр гарах байрны урсгал зардлыг орон нутгаас шийдвэрлэхээр болжээ. Гадаад багш нар тухайн сургуультайгаа хамтран ажиллах гэрээг байгуулж ажиллах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658685
1 эможи

keyboard_arrow_up