Туул голд живсэн иргэний цогцос 7 хоногийн дараа олджээ
							 2024 оны 8 сарын 19						
						
					
Төв аймгийн Лүн сум, Өгөөмөр багийн “Улаан-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 8 км-т/ “Туул” голын усанд 1 хүн сэлэхээр ороод осолдсон тухай дуудлагыг энэ сарын 11-ний 19:57 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн И /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 17-ны 06:00 цагаас эхлүүлж,
18-ны 06:00 цагт "Балын тохой" гэдэг газар /анх осолдсон газраас зүүн хойд зүгт 17 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								
1
							
								 
								 
								 
								658281
								
								
							1 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр