Элсэлтийн шалгалтад өндөр оноо авсан сурагчдыг НЭГ САЯ төгрөгөөр урамшуулав

2024 оны 8 сарын 15

Arslan.mn

Энэ онд Ховд аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 2488 сурагч элсэлтийн шалгалт өгсөн юм. Үүнээс 17 сурагч 750-иас дээш оноо авчээ.

Тодруулбал, монгол хэлний хичээлээр Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Т.Сэрчмаа 800 оноо авсан бол Жаргалант сумын зургаадугаар сургуулийн сурагч Х.Нямцэцэг, нэгдүгээр сургуулийн сурагч Ц.Энхмаа нар 761 оноо авсан юм. Мөн Жаргалант сумын зургаадугаар сургуулийн сурагч Б.Нямгэгээ химийн хичээлээр 797, биологийн хичээлээр 752 оноо авчээ.  

Нийгэм судлалын хичээлээр Жаргалант сумын нэгдүгээр сургуулийн сурагч Г.Мөнхцэцэг, долоодугаар сургуулийн сурагч М.Энххүслэн, Д.Оюундэлгэр,  гуравдугаар сургуулийн сурагч Д.Оюунгэрэл нар 775 оноо авав.  Мөн  тус хичээлээр  Жаргалант сумын Цаст-Алтай сургуулийн сурагч Б.Болортунгалаг 763 оноо авсан бол гуравдугаар сургуулийн сурагч Э.Энхжин, Цаст-Алтай сургуулийн сурагч Б.Мөнхгэрэл, нэгдүгээр сургуулийн сурагч Б.Отгонбилэг, МУИС-ийн ахлах сургуулийн сурагч Ц.Сарангэрэл нар тус тус 752 оноо авчээ.     

Математикийн хичээлээр Жаргалант сумын Прогресс сургуулийн сурагч Х.Пүрэвцэцэг 775 оноо авсан бол физикийн хичээлээр  Цаст-Алтай сургуулийн сурагч А.Бумбаяр,  Прогресс сургуулийн сурагч Х.Пүрэвцэцэг  нар 767 оноо авсан юм.  

Эдгээр сурагчийн төлөөлөл энэ сарын 14-нд Ховд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Батболдтой уулзлаа. 

Уулзалтын үеэр элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагчийг 1.0 сая төгрөгөөр урамшууллаа. Мөн 790-с дээш оноо авсан сурагчид 500 мянга, 750-с дээш оноо авсан сурагчид 300 мянган төгрөгийн урамшуулал олгохоор батламж гардуулав.

Ховд аймаг “Чадварлаг багш, оюутан, сурагч” дэд хөтөлбөрийн хүрээнд 2021 оноос эхлэн элсэлтийн шалгалтад өндөр оноо авсан сурагчдыг ийнхүү урамшуулж байна.     

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658236
1 эможи

keyboard_arrow_up