Архангай аймагт нэг өрхийн 87 бог мал аянгад цохиулж хорогдсон байна
							 2024 оны 8 сарын 14						
						
					
Архангай аймгийн Хашаат суманд олон тооны бог мал аянгад цохиулж хорогдсон байна.
Тодруулбал тус сумын Номгон багийн “Хөөврийн гүүр” гэдэг газар өчигдөр 07:30-08:00 цагийн орчим нэг өрхийн 100 гаруй бог мал аянгад цохиулж хорогдсон тухай дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Улмаар Хашаат сумын Засаг даргын Тамгын газраас сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд очиход малчин Х-ын 87 хонь аянгад цохиулж хорогдсон байсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								
1
							
								 
								 
								 
								658204
								
								
							1 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр