Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсан иргэнийг эсэн мэнд гаргажээ
							 2024 оны 8 сарын 13						
						
					
Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц багийн “Өнцийн бригад” гэдэг газар суудлын автомашин онхолдож, жолооч нь автомашиныхаа төмөр эд ангид хавчуулагдсан байна.
Энэ тухай дуудлагыг ОБГ өчигдөр /2024.08.12/ өдрийн 16:00 цагт хүлээн авсан ба тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгийн Баянгол сумаас Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн “Прадо-150” загварын суудлын автомашин онхолдож иргэн Б /67 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдан хүнд гэмтсэн байсныг гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								
1
							
								 
								 
								 
								658182
								
								
							1 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр