2 өрхийн 510 гаруй бог мал аянгад цохиулж хорогджээ

2024 оны 8 сарын 09

Arslan.mn

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөндий бор хошуу“ гэдэг газар 2024.08.08-ны өдрийн 01:00 цагийн орчим 2 өрхийн 510 гаруй бог мал аянгад цохиулж хорогджээ.

Есөнзүйл сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтанууд 2024.08.08-ны өдрийн 10:30 цагт аянга буусан газар очиход малчин Г, Т нарын 510 орчим бог мал аянгад цохиулж хорогдсон байсан тул сэг зэмийг устгахаар ажиллаж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.  Сэг зэм устгах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
658135
2 эможи

Зочин
2024-08-09 13:32
ymar aimaar ym be sonin ymaa
keyboard_arrow_up