СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ховд аймагт хоёр хүүхэд аянгад цохиулж НАС БАРЖЭЭ
							 2024 оны 8 сарын 06						
						
					
Ховд аймаг, Мянгад сум. Баянбулаг багийн “Өндөр хөхийн-Уулын ар бэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/ 3 хүн малаа хариулж яваад аянгад цохиулж 2 хүүхэд нас барж, 1 хүн нь эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллийг 08.05-ны өдрийн 09:35 цагт хүлээн авсан.
Мэдээллийн дагуу Мянгад сумын Эрүүл мэндийн төвийн эмч очиход Ц/17 настай, эрэгтэй/, Г/17 настай, эрэгтэй/ нар аянгад цохиулж нас барсан байсан бөгөөд иргэн Б/25 настай, эрэгтэй/ биеийн байдал хүнд байсан тул Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв руу хүргүүлсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
| Эх сурвалж: ОБЕГ
 | 
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								
2
							
								 
								 
								 
								658047
								
								
							2 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр