Нүүдлийн НОМЫН САН ажиллаж байна
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвалын нэрэмжит Булган аймгийн Нийтийн номын сангаас зуны явуулын номын сангийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Явуулын номын сангийн ажиллах байршил: 1-р баг, Багийн хөгжлийн төв, 3-р баг, 3-ын А хэсгийн хүүхдийн тоглоомын талбай, 5-р баг, Чин ван Ханддоржийн талбайд тус тус үйлчилгээ үзүүлнэ.
Нүүдлийн номын сан зургаадугаар сарын 17-28-ны өдөр хүртэл 9:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Нүүдлийн номын сангаас иргэдэд номын үзэсгэлэн /шинэ болон сэдэвчилсэн/, номын сангийн үйлчилгээнүүдийн тухай мэдээлэл хүргэх, лавлагаа, ном олгох үйлчилгээ, чанга уншлага хийх /хүүхдүүдийн дунд/ соёл олон нийтийн ажил зохион байгуулах сэтгэл ханамжийн судалгаа хийх зэрэг үйлчилгээг хүргэх ажээ.









