СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дархан-Эрдэнэт чиглэлийн замд нуралт үүсжээ
2024 оны 6 сарын 20
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр, Дархан-Уул аймгаас Орхон аймаг руу зорчих чиглэлийн улсын чанартай А1001 дугаартай авто замын 23-24 дахь километрт өнгөрсөн шөнө орсон борооны улмаас зорчих хэсгийн хөвөөнд /200 метр газар/ нуралт үүсжээ.
Үүссэн нөхцөл байдлыг засварлах зорилгоор “Дархан-АЗЗА” ТӨХК шуурхай ажлын хэсэг гарган нуралт үүссэн хэсгийн эгнээг хааж, хөдөлгөөн хязгаарлан засварын ажил хийгдэж байна.
Иймд иргэд та бүхэн замын нөхцөл байдалд хурдаа тохируулж анхаарал болгоомжтой зорчихыг тус аймгийн цагдаагийн газраас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
657612
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс