Нүдний болор солих мэс заслыг ОРОН НУТАГТАА хийдэг боллоо

2024 оны 6 сарын 19

Arslan.mn

Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт нүдний болор солих мэс заслыг 6 дугаар сарын 15,16-ны өдрөөс хийж эхэллээ. 

Япон улсын “Fight for Vision specified Non-profit Corcorution” байгууллагын нүдний эмч мэргэжилтнүүдийн холбооны эмч нар аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилласан байна. Энэ үеэр нүдний тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдэд үзлэг хийж, 1.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий нүдний болор солих мэс заслын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.  

Ингэснээр иргэдийн дунд түгээмэл тохиолддог нүдний болор цайх эмгэгийг орон нутагтаа эмчилж, мэс заслаар нүдний болор солих тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байна.

Arslan.mn
2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Японы мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж, Япон улсын “Fight for vision specified Non-profit Corcorution” байгууллагын эмч нарын сайн дурын багийнхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, нүдний кабинетын иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанар, төрөл, тоног төхөөрөмжийг үзэж танилцаад хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж байсан бол энэхүү ажил өнөөдөр бодит ажил болж байна.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657584
1 эможи

keyboard_arrow_up