СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баавгайд бариулж АМИА АЛДЖЭЭ
Баавгайд бариулж нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ.
Тодруулбал өнгөрсөн 5-дугаар сарын 31-ны өдөр энэ дуудлага Хөвсгөл аймгийн цагдаагийн газар бүртгэгдсэн. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар руу явахад машинтай очих боломжгүй байсан бөгөөд цагдаагийн алба хаагчид 100 гаруй км газар мориор явж очжээ.
Урьдчилсан байдлаар тус аймгийн иргэн Б нь 5-р сарын 20-ны өдөр бугийн эвэр түүхээр Цагаан-Үүр суманд очиж 5-р сарын 27-ны өдөр ойд явж байхдаа баавгайд бариулж нас барсан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Аялал жуулчлалын үе эхэлж байгаа энэ үеэр иргэд ан гөрөө хийх, эмийн ургамал түүхээр баталгаагүй зам маршрутаар явж амь нас, эрүүл мэндээрээ хохирох асуудал байдаг тул иргэд та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг сахин хамгаалахыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.