Сэрэмжлүүлэг: Мотоциклтой хос аянгад цохиулж, эхнэр нь НАС БАРЖЭЭ

2024 оны 6 сарын 07

Arslan.mn

Мотоциклтой хос аянгад цохиулж, эхнэр нь НАС БАРСАН харамсалтай осол бүртгэгджээ.

Тодруулбал Налайх дүүргийн нутаг дэвсгэрт зургаадугаар сарын 6-ны 17:00 цагийн орчимд “Хүн аянгад цохиулж нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Шалгалтын явцад мотоциклтой зорчиж явсан эрэгтэй, эмэгтэй хоёр иргэн аянгад цохиулснаас нэг нь нас барж, нөгөө нь гэмтэл авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг мэдээллээ.

Мөн Төв аймгийн Жаргалант сумын нутагт өчигдөр борооны өмнөх түр зуурын хүчтэй салхинд зургаан айлын гэр, малын саравч нурсан байна.

Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 7-17-ныг хүртэлх хугацаанд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
11
ouch an post
confuse an post
angry an post
1
657378
20 эможи

Зочид
2024-06-09 09:19
Дуу цахилгаантай бороо орж байхад зурагтаа унтрааж, мөн утсаа унтраах, гэрлээ унтраах хэрэгтэй юм байна лээ. Тог асаасан зүйлд цахилгаан нэвтэрч чаддаг гэж боддог юм. Хүүхдүүд ер нь цахилгаан бороотой үед их айцгаадаг юм, тэгэх хэрэгтэй гэж дандаа тэгдэг юм.
Иргэн
2024-06-07 14:14
Дуу цахилгаантай бороотой үед мотициклотой хүн, үхэр саагаад сууж байгаа хүн, ганц модны дор орсон хүн, голын эрэг дээр утсаа асаалттай явсан хүмүүс их аянганд амь насаа алдсан байдаг юм билээ.
keyboard_arrow_up