СҮХБААТАР: Баярын өдөр 2 ихэр охин төржээ

2024 оны 6 сарын 03

Arslan.mn
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатар аймагт хоёр ихэр охин төржээ. Охидыг төрүүлсэн ээж хоёр хүүхэдтэй ба гурав дахь төрөлтөөрөө ихэр охидоо өлгийдөн авчээ. Мөн энэ өдөр төрөх эмнэлэгт зургаан эх амаржиж, таван охин, хоёр хүүгээр Сүхбаатар аймаг бүл нэмжээ. Ийнхүү баярын өдөр төрсөн иргэддээ аймгийн ХГБХХГ-ын зүгээс хүндэтгэл илэрхийлсэн байна.

Амаржсан ээжүүдээс хамгийн залуу нь 24 настай, анхлан төрөгч байна. Төрөх үеэр ямар нэг хүндрэлгараагүй, эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэж Төрөх эмнэлгийн эх баригч Р.Цэцэгээ ярилаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657301
13 эможи

keyboard_arrow_up