ДАТА: Хөвсгөл аймгийн ИТХ өнгөрсөн сард ажлын тайлан хэвлэхэд төсвөөс 119 сая төгрөг зарцуулжээ
Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ оны өнгөрсөн 4 сард ажлын тайлан хэвлэхэд 119 сая төгрөг зарцуулжээ.
Тодруулбал, ИТХ-ын төлөөлөгчдийн ажлын тайланг хэвлэхэд хэвлэлийн компаниудад 6 удаагийн шилжүүлгээр нийт119,208,000 төгрөгийг шилжүүлсэн талаар шилэн дансны мэдээлэл тусгажээ.
Гэвч ХАВСРАЛТ хэсэгт зарлагын гүйлгээний мэдээлэл огт байхгүй, ямар төрлийн сэтгүүл, ном хэвлүүлэхэд төсвийн мөнгийг захиран зарцуулсан нь тодорхойгүй байгаа нь Засгийн газрын ил тод байх шилэн дансны журмаа мөрдөөгүй, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн байна.
Нөгөө талаас “ШИЛЭН ДАНСАА“ хөтлөхгүй, төсвийн зарцуулалтаа нууж байгаа нь хардлага төрүүлж байна.
Эргэн сануулахад, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг нь 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрог буюу Булган, Хөвсгөл, Орхон аймагт нэр дэвшихээр горилж байгаа билээ.









