Баянхонгор аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2024 оны 5 сарын 20

Arslan.mn

Баянхонгор аймаг, Баянлиг сумын Баян-Аараг багийн “Зоо нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 243 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км/-т өчигдөр 22:52:23 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 22:58 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянлиг сумын Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж ОБЕГ мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657044
1 эможи

keyboard_arrow_up