Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай зэрэг 13 аймгийн замд засвар хийгдэж байна
							 2024 оны 5 сарын 10						
						
					
Олон улс, улсын чанартай бүх чиглэлийн авто замд засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Булган, Дархан, Хөвсгөл, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Дорнод, Төв аймгийн зам хариуцагч байгууллагууд нүхэн эвдрэлийг асфальт бетоноор нөхөх, жижиг нүхэн эвдрэлийг БИС машинаар шүрших аргаар засаж байгааг ЗТХТ-өөс мэдээллээ.
Засварын хүрээнд хийгдэж буй ажлууд:
- Авто замын ан цав болон хагарлыг гар заадас нөхөх төхөөрөмжөөр гагнах
- Авто зам дагуух ногоон байгууламжийн арчлалт, усалгаа,
- Хуучирсан болон ашиглагдах боломжгүй болсон тэмдэг тэмдэглэгээг солих
- Шинээр тэмдэг суурилуулах,
- Авто замын дагуу зурвас газрын цэвэрлэгээ хийх,
- Сайжруулсан шороон замыг автогрейдэрээр хусаж хэлбэржүүлэх.




 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								656885
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр