Өмнөговийн дарга Р.Сэддорж “чинээлэг” малчдаа дуранжуулахаар 3 тэрбум төгрөгийн ТЕНДЕР зарлажээ

2024 оны 5 сарын 28

Arslan.mn

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 3 тэрбум сая төгрөгөөр "Чинээлэг малчин хөтөлбөрийн хүрээнд малчдыг орчин үеийн дурангаар хангах " ТЕНДЕР зарлажээ.

Уг  тендерийг өнгөрсөн сарын 17-ны өдөр зарласан бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын  3,000,000,000 төгрөгөөр "дуран" авах юм байна.

Харин төсвийн энэ үг мөнгөөр яг хэдэн ширхэг дуран авах нь тодорхойгүй байна.

Угтаа бол бэлчээрийн даацыг бууруулах, малыг чанаржуулах, үүлдэр угсааг сайжруулах, мах сүү болон малын түүхий эдийг борлуулах сүлжээг бий болгох зэрэгт төсвийн мөнгийг зарцуулбал дурантай дурангүй малчид нь чинээлэг болно.

Гэвч Р.Сэддорж тэргүүтэй аймгийн удирдлагад малчид нь гаднаасаа чинээлэг юм шиг харагдах нь чухал байгаа аж.

Чинээлэг малчинд байх ёстой хэрэглэлийн нэг нь дуран мөн эсэх эсвэл өндөр үнэтэй гадаад дуран барьснаар чинээлэг болж харагдах уу гэдэг нь маргаантай биз ээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656861
1 эможи

keyboard_arrow_up