Хөвсгөл, Төв аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

2024 оны 5 сарын 09

Arslan.mn

Өчигдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Төв аймгийн Жаргалант суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар нийт 22 га талбай өртөж шатсан байна.

Он гарсаар улсын хэмжээнд арван аймгийн 28 суманд 56 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 504.913 га талбай, таван гэр, дөрвөн хашаа саравч, 19 толгой бог мал өртсөн байна. Харин ой, хээрийн түймрийн аюулаас нэг байшин 15 гэр, долоон хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгаалжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656858
0 эможи

keyboard_arrow_up