Өмнөговь аймаг спортын 4 шилдэг тамирчдад 2 өрөө орон сууц олгохоор болжээ

2024 оны 5 сарын 01
Arslan.mn
 
Өмнөговь аймгийн спортын 4 шилдэг тамирчдад 2 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэжээ.
 
Тодруулбал, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус 17-р хуралдаанаар энэ цаг үед аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа шилдэг тамирчид Батаагийн Мөнхболд, Баттөрийн Батсуурь, Бэхбатын Өлзийбат, Золбаярын Баярт нарт тус бүр 2 өрөө орон сууцыг өгөхөөр шийдвэрлэсэн байна.
Эдгээр тамирчид нь улсдаа төдийгүй тив дэлхийн олон тэмцээнд эх орон говь нутгаа төлөөлөн оролцож амжилт үзүүлэхээс гадна шинэ залуу тамирчдыг бэлтгэн сүүлийн жилүүдэд улсын дээд лиг, олон улсын тэмцээнд амжилтын эзэд төрөн гарсаар байгаа билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
11
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656732
32 эможи

keyboard_arrow_up