СОНСГОЛ: Булганы ЭМД-ын хэлтсийн дарга М.Ууганболор эмийн салбар дахь “Буянт-Ану“ гэх компанитай хамааралтай

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.16) хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Шинжээчийн танилцуулснаар Эрүүл мэндийн яам, Төрийн худалдан авах ажиллагаа, Нийслэлийн эрүүл мэндийн төв, аймгийн Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагад алба хашиж байгаа албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд нь эмийн сан, эм үйлдвэр болон эм импортлох компанид ажилладаг зэрэг  асуудал хөндөгдөж байна. 

Энэ үеэр шинжээч Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа

  • эмийн үйлдвэрийн 50 хувь,
  • эм ханган нийлүүлэх байгууллагын 28 хувь,
  • эмийн сангийн 17 хувь нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий ААН-үүд байна гэдгийг хэлээд төрийн байгууллага бүрээр хамаарлыг танилцуулсан юм.

Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 97 албан тушаалтнаас 57 нь буюу 61.2 хувь нь эм хангамжийн хамаарал бүхий ААН-тэй гэж гарчээ.

Тухайлбал, Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга М.Ууганболор  эмийн салбар дахь  “Буянт-Ану“ гэх компанитай хамааралтай гэж танилцуулагдлаа.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656308
0 эможи

DR. ADITY
2024-04-16 12:08
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up