"Бумаа" агсны хөшөө сүндэрлэлээ

2014 оны 8 сарын 03

“Сэрэлт” киноны Бумаагийн дүрээр нь та бидний сайн мэдэх  МУГЖ Т.Цэвээнжавын хөшөө түүний төрсөн нутаг болох Дорнод аймгийн Матад суманд сүндэрлэжээ. Матад сумын 90 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд нутгаасаа төрөн гарсан алдартны хөшөөг босгох ажил эхлүүлсэн нь ийнхүү биелэлээ олсон бөгөөд энэ ажилд түүний ажил амьдралын гараагаа эхлүүлсэн УДЭТ ч хамтарсан билээ. 

Т.Цэвээнжав нь 58 наслахдаа 50 гаруй жүжиг, олон арван уран сайхны кинонд дүр бүтээсэн бөгөөд “Сэрэлт”, “Хүргэн хүү”, “Энэ хүүхнүүд үү” кинонд бүтээсэн дүрүүд нь одоо ч ард олны сэтгэлд хоногшин үлджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6561
0 эможи
keyboard_arrow_up